2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 140,225,526 төгрөгийн үнийн дүн бүхий 360,492 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс ХК (ITLS +9.04%), "Богд Банк" ХК (BOGD +7.62%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +4.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -15.00%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -7.91%) болон "Монос хүнс" ХК (MFC -2.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,398 ширхэг нэгж эрхийг 3,275,149 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.2 хувиар буурч, 34082.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,482,458,333,858 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ