"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот тогтоолоор батлагдсан "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-ын нэмэлт өөрчлөлтийг Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 508 тоот тушаалаар батламжилсан байна.
СЗХ-ны “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам” нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү журамтай нийцүүлэн МХБ-ийн "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-д холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан билээ.
Нэмэлт өөрчлөлт орсон "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ