2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 107,093,885 төгрөгийн үнийн дүн бүхий 429,040 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +15.00%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +15.00%) болон "Хар тарвагатай" ХК (TVT +14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -14.81%), "Хөх ган" ХК (HGN -6.34%) болон "Дархан хөвөн" ХК (DAH -5.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,183 ширхэг нэгж эрхийг 33,036,331 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.61 хувиар өсөж, 34409.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,508,487,415,292 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ