Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 607 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/130 тоот тушаалаар бүртгэгдсэн "Бичил Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ