• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47579.17

( 129.71 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47579.17 129.71
MSE A Индекс 17552.02 73.05
MSE B Индекс 14231.56 104.58

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-11 16:05:06

Энэ өдөр нийт 4,477,692,984 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

04-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-10 17:14:02

Энэ өдөр нийт 131,644,386,266 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-04-10 12:40:42

Та энэхүү холбоосоор бүртгэл үүсгэснээр “Монголын хөрөнгийн бирж ХК-иас зохион байгуулах сургалтад (төлбөргүй) хамрагдах боломж бүрдэнэ.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ УСАН ЗАМ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2023-04-17 09:37:26

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний А/54 дүгээр тушаалаар биржийн III ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл усан зам" ХК-ийн хувьцааг МХБ-ийн ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасч, арилжааг зогсоолоо. 

“Хөвсгөл усан зам” хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 94,426 ширхэг энгийн хувьцааг 944.26 хөрвүүлэх замаар нэгтэн, компанийн нийт гаргасан 94,426 ширхэг энгийн хувьцааг 100 /нэг зуун/ ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан болно.

"Хөвсгөл усан зам" ХК-ийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 19, 23 дугаар зүйл, Хөвсгөл усан зам” ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-5/06 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэв.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ