2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 713,149,685 төгрөгийн үнийн дүн бүхий 1,519,206 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Женко тур бюро ХК (JTB +14.99%), Говь ХК (GOV +13.03%), Таван толгой ХК (TTL +12.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Мон Наб ХК (MNB -14.98%), Монгол керамик ХК (KEK -14.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,610 ширхэг нэгж эрх 13,703,011 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 130,184 ширхэг үнэт цаас 6,446,200,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80,696 ширхэг үнэт цаас 7,989,600,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,110 ширхэг үнэт цаас 111,000 ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,960,000 юань буюу 4,301,785,600 төгрөгөөр,
-
"Тавантолгой ХК"-ийн 55 багц 352,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс нүүрс 31,680,000 ам.доллар буюу 111,788,265,600 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 131,644,386,266 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 2.41% хувиар өсч, 47,449.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,700,091,060,930 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ