• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48964.59

( 93.44 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48964.59 93.44
MSE A Индекс 18801.95 46.98
MSE B Индекс 14631.05 -40.09

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-05 14:57:47

Энэ өдөр нийт 1,756,865,427 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2024-09-05 09:56:59

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ICAB-BD-05/03/26-C0074-17 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

09-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-04 14:53:45

Энэ өдөр нийт 4,063,884,153 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-18 15:04:52

2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 624,636,855 төгрөгийн үнийн дүн бүхий 1,320,499 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.98%), Женко тур бюро ХК (JTB +14.02%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +7.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -15.00%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -9.68%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -8.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 84,594 ширхэг нэгж эрх 18,307,296 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,718,097,920 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,967,110 төгрөгөөр,

Энэ өдөр нийт 7,142,009,181 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.68% хувиар өсч, 48,475.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,946,959,885,941 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ