• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51770.87

( -63.89 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51770.87 -63.89
MSE A Индекс 19984.89 6.62
MSE B Индекс 15536.6 -34.03

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-14 15:29:39

Энэ өдөр нийт 2,334,440,971 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-01-14 09:43:01

“БИД 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025.01.22 - 2025.01.28-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

01-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-13 15:25:08

Энэ өдөр нийт 4,672,451,739 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-04 14:53:45

2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 299,656,265 төгрөгийн үнийн дүн бүхий 507,348 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +5.24%), Хөвсгөл хүнс ХК (HHS +4.61%), Шарын гол ХК (SHG +3.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -14.88%), Силикат ХК (SIL -13.04%), Женко тур бюро ХК (JTB -12.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 32,670 ширхэг нэгж эрх 18,132,678 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 230 ширхэг үнэт цаас 12,250,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 2,790,857 ширхэг үнэт цаас 3,733,845,210 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,063,884,153 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 48,941.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,090,020,396,076 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ