• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48964.59

( 93.44 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48964.59 93.44
MSE A Индекс 18801.95 46.98
MSE B Индекс 14631.05 -40.09

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-05 14:57:47

Энэ өдөр нийт 1,756,865,427 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2024-09-05 09:56:59

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ICAB-BD-05/03/26-C0074-17 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

09-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-04 14:53:45

Энэ өдөр нийт 4,063,884,153 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-26 15:43:42

2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 435,734,581 төгрөгийн үнийн дүн бүхий 1,542,639 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Адуун чулуун ХК (ADL +13.14%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +11.46%), Материалимпекс ХК (MIE +9.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -9.09%), Бодь Даатгал ХК (BODI -8.72%), Гранд систем ХК (LOT -7.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 46,336 ширхэг нэгж эрх 36,791,794 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,800 ширхэг үнэт цаас 140,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,692,635,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,980,970 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,086,342,865 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.7% хувиар буурч, 48,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,072,195,213,390 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ