• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50413.12

( 39.81 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50413.12 39.81
MSE A Индекс 19722.44 30.14
MSE B Индекс 15099.49 3.34

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-12-24 09:39:23

Дуудлага худалдаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, хоёрдугаар давхарын хурлын танхимд болно.   

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-23 15:15:55

Энэ өдөр нийт 13,624,887,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИЗНЕС-ИНВЕСТ ДЕВЕЛОПМЕНТ ББСБ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2024-12-23 14:24:59

"Бизнес-Инвест Девелопмент ББСБ" хязгаарлагдмал хариуцлагатай  компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 80,000 ширхэг 3034 (BID) кодтой "Бид бонд"-ын үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 579,533,397 төгрөгийн үнийн дүн бүхий 1,172,109 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хархорин ХК (HHN +14.99%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.97%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сүү ХК (SUU -6.12%), Инвескор ББСБ ХК (INV -4.42%), Төрийн Банк ХК (SBM -3.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 334,837 ширхэг нэгж эрх 233,279,672 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 738,323,009 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 13,200 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 765,600 ам.доллар буюу 2,615,128,824 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК"-ийн 80 багц 512,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 25,497,600 ам.доллар буюу 87,094,447,104төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.94% хувиар буурч, 49025.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,463,651,397,708 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ