“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өнөөдөр (2025.04.18) Үндэсний баялгийн сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цаашид хөрөнгийн зах зээл дээр хэрхэн хамтарч ажиллах талаар дараах агуулгуудаар санал солилцсон.
Үүнд:
-
Баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага,
-
Хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар.
Үндэсний баялгийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор байгуулагдсан, сангийн төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны 04 сарын 19 өдөр батлагдсан.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ