2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 546,665,408 төгрөгийн үнийн дүн бүхий 1,874,869 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Гурил ХК (GUR +14.99%), Улаансан ХК (UNS +14.98%), Багануур ХК (BAN +11.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нако түлш ХК (NKT -15.00%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.98%), Махимпекс ХК (MMX -12.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 418,506 ширхэг нэгж эрх 405,306,512 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,804 ширхэг үнэт цаас 880,400,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 41,000 ширхэг үнэт цаас 338,250,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 2,170,621,920 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 49,636.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,820,662,105,813 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ