2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 745,133,513 төгрөгийн үнийн дүн бүхий 934,458 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +14.97%), Хархорин ХК (HHN +14.93%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -14.75%), Хар тарвагатай ХК (TVT -13.01%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,008 ширхэг нэгж эрх 6,966,352 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2,312 ширхэг үнэт цаас 125,500,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 588 ширхэг үнэт цаас 58,800,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 доллар (34,232,800 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 805,200 доллар буюу 2,756,425,056 төгрөгөөр,
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 7,296,000 юань буюу 3,407,648,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 7,133,706,041 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 51,622.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,979,959,038,347 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ