2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 477,554,789 төгрөгийн үнийн дүн бүхий 1,389,423 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ариг гал ХК (EER +14.99%), Бөөний худалдаа ХК (BHL +14.89%), Булигаар ХК (MBG +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол керамик ХК (KEK -15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -11.64%), Хүрд XK (HRD -9.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,915 ширхэг нэгж эрх 4,635,630 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаас 10,002,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,040 ширхэг үнэт цаас 104,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 270 ширхэг үнэт цаас 27,000 доллар (92,823,840 МНТ)-аар
-
Багцын арилжаагаар 32,702 ширхэг үнэт цаас 250,006,790 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 425,700 ам.доллар буюу 1,463,522,544 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,048,534,432 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 14,451,080,025 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.17% хувиар өсч, 51,936.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,146,451,548,604 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ