2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 389,147,143 төгрөгийн үнийн дүн бүхий 764,875 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бөхөг ХК (BHG +14.99%), Айтүүлс ХК (ITLS +8.23%), Дархан нэхий ХК (NEH +7.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэлэнгэ сүрэг ХК (SES -14.97%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.06%), Хөвсгөл алтан дуулга XK (ADU -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,428 ширхэг нэгж эрх 4,430,490 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 510 ширхэг үнэт цаас 38,250,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 205 ширхэг үнэт цаас 20,500,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг үнэт цаас 3,500 доллар (12,058,270 ₮)-аар тус тус арилжигдсан байна тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,267,000 ам.доллар буюу 11,255,533,740 төгрөгөөр,
-
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,267,000 ам.доллар буюу 11,255,533,740 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 425,700 ам.доллар буюу 1,466,630,154 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 24,442,083,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 52,565.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,279,365,243,472.11 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ