• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52209.64

( -138.77 -0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52209.64 -138.77
MSE A Индекс 20325 -6.15
MSE B Индекс 15150.73 -256.81

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-07 15:21:29

Энэ өдөр нийт 8,283,870,363 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ПРЕМИУМ НЭКСУС” ХК 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-07 14:20:39

Тус компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 хувиар өсч, 598.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-03-07 10:50:10

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 70 гаруй орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин цан цохих ёслол үйлдэж байгаа ба “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7416 дахь арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

Мэдээ мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-03-07 10:50:10

“Монголын хөрөнгийн бирж” ХК жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслол зохион байгуулдаг уламжлалтай.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол дахь Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Маттью Ле Блан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Саруул, "Bloomberg TV Mongolia"-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг нар оролцлоо.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ: 

"Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах” талаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчимд тодорхой тусгасан. 

2025 онд манай улс санхүү, бизнесийн салбарын тогтвортой хөгжил дэх жендерийн эрх тэгш байдлын ач холбогдлыг онцолж, олон нийтэд таниулахад зорьж байна. Учир нь олон улсад Эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг судлахад улс орнууд эмэгтэйчүүдэд тэгш боломж олгох чиглэлээр хууль тогтоомж гаргахад ахиц дэвшил гаргасан хэдий ч жендэрийн ялгаа урьд өмнө төсөөлж байснаас ч их төдийгүй дэлхий даяар 3,9 тэрбум эмэгтэй эдийн засгийн оролцоонд нь нөлөөлөх эрх зүйн саад бэрхшээлтэй тулгасаар байгаа мэдээтэй байна.

Жендэрийн тэгш байдлыг дэмжинэ гэдэг нь эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэх, бизнесийн бүх салбарт тэдний төлөөлөл, оролцоог хангах, илүү шударга нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоог тэгш хангах, тэгш боломж, тэгш үнэлэмжийг бий болгох тухай асуудал юм.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьд Захирлуудын зөвлөлийн нийт зургаан гишүүний гурав нь эмэгтэй, үүгээрээ бид жендэрийн тэнцвэрт байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон улсын чиг хандлагатай мөр зэрэгцэн урагшилж байгааг онцлохыг хүсч байна.  

Түүнчлэн бидний зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан уриалж байна” гэв.

Монгол дахь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Маттью Ле Блан:

“Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь жижиг, дунд бизнесүүд болдог бол эмэгтэй бизнес эрхлэгчид тэдгээрийн гуравны хоёрыг эрхэлж байна. Гэвч бизнес эрхлэгчид санхүүжилт босгох тал дээр цөөнгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч, зах зээл дээрх боломжуудыг бүрэн ашиглаж чадахгүй байна. ОУСК-ийн хамт олон төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран эмэгтэй бизнес эрхлэгч энтерпренерүүдэд хөрөнгө, нөөц, зах зээл дээрх бусад боломжуудыг тэгш хүртээмжтэй болгоход чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлэн явуулсаар байх болно. Ингэснээр бид бүх нийтэд илүү хүртээмжтэйгээр эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадна” хэмээн хэлсэн юм.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска:

“НҮБ-ын хувьд дараах гурван зүйл жендерийн тэгш байдалд нэн чухал гэж үздэг тул тэдгээрийг дурдъя. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхэгжүүлэх явдал. Үүнгүйгээр зөвхөн эмэгтэй гэлтгүй, ямар ч хүн нийгэмд тэгш эрх эдлэх боломжгүй. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй албан тушаалд ажиллахаас нь хойш татдаг зарим уламжлалт хэм хэмжээ, нийгэмд тогтсон хэв маягуудыг өөрчлөхийн төлөө ач холбогдол өгч, анхаарал хандуулах хэрэгтэй байна. Гурав дахь чухал сэдэв бол олон эмэгтэйчүүд хийдэг боловч нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй мэт, цалинждаггүй, үнэлэгддэггүй хөдөлмөр буюу асаргаа, халамжийн төрлийн ажлууд. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог бууруулж, эрх мэдлийг хязгаарладаг нийгмийн хэв маягтай тэмцэх, бусдыг асран халамжлах төрлийн эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөр, цалинждаггүй ажлуудыг үнэлж цэгнэх, үүнийг хөдөлмөр юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Саруул:

“Санхүүгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувьд жендэрийн эрх тэгш байдал маш чухал. Тиймээс эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг маш ихээр дэмжих шаардлагатай. Тухайлбал эрэгтэйчүүдийн ажил эрхлэлт 68 хувь байхад эмэгтэйчүүдийн 53 хувь нь л ажил эрхэлж байна гэдэг чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд, МУ-ын ТОП 100 аж ахуйн нэгжүүд нэлээд идэвхийлэн ажиллах шаардлагатай байгаа ба Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж хамтран олон компаниудыг нээлттэй компани болгох, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, үйл ажиллагааг мэдээлэх чиглэлд чармайлт гарган ажиллана гэж бодож байна” хэмээн хэллээ.

"Bloomberg TV Mongolia"-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг:

“Энэхүү ач холбогдол өндөр үйл ажиллагаанд урьсанд баярлалаа. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлын асуудлыг ярихын зэрэгцээ хүйсийн эрх тэгш байдлыг ярих нь зүйтэй. Аль ч насны эмэгтэйчүүдэд санхүүгийн ачаалал их байна. Иймд эрчүүдийг хүйсийн тэгш байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд илүү оролцоотой байгаасай гэж хүсдэг. Түүнчлэн талархууштай зүйл бас байна. Ковид цар тахлын дараах жилүүдэд санхүүгийн байгууллагууд, ялангуяа Монголын банкны секторууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, зээл, санхүүгийн дэмжлэгүүд нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт хөгжих, санхүүгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх, олон улсад гарахад онцгой нөлөө үзүүлж байна. Тиймээс банк, санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье” гэв.

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 70 гаруй орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин цан цохих ёслол үйлдэж байгаа ба “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7416 дахь арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ