2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 454,780,752 төгрөгийн үнийн дүн бүхий 1,219,241 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.86%), Түмэн шувуут ХК (TUM 3.54%), Ремикон ХК (RMC +2.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрчим Баян Өлгий ХК (BOE -15.00%), Эрдэнэт хүнс ХК (TAS -14.99%), Гутал ХК (GTL -14.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 345 ширхэг нэгж эрх 151,600 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 3,985 ширхэг үнэт цаас 398,463,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 25 ширхэг үнэт цаас 2,500 доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,510,133,724 төгрөгөөр,
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 51 багц 3,315 тонн CaF2-97% хайлуур жоншны баяжмал 1,266,330 ам.доллар буюу 4,390,100,180.70 төгрөгөөр,
-
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,521,574,131 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 8,283,870,363 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.27% хувиар буурч, 52,209.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,419,429,542,882 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ