“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 оны 12 сард IPO хийж, 34 хувиа олон нийтэд нээлттэй арилжин, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдэдээ хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилж байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцон, нийт 16,471,786,333.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан.
Тус шийдвэрийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан татварын дараах 5,315,705,427.90 төгрөгийг 9,635 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж, компанийн 66% эзэмшигч Сангийн яам буюу улсын төсөвт 10,871,378,992.00 төгрөгийн ногдол ашгийг тус тус шилжүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ