• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2 ДУГААР САРЫН ӨДРИЙН ДУНДАЖ ГҮЙЛГЭЭ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙЛАА

2015-02-27 15:44:05
2015 оны 2 сар
 
2 дугаар сард нийт 18 удаагийн арилжааг зохион байгуулж, 66 компанийн 6.9 сая ширхэг хувьцааг 1.2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа зохион байгуулж, 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 сая төгрөгөөр арилжиж, нийт 27.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.

ИДЭВХТЭЙ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

  ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/ 
1 TNGR  Тэнгэр Капитал ҮЦК  19.9 тэрбум
2  GLMT  Голомт секюритиз ҮЦК 3.4 тэрбум
3  BDSC БиДиСек ҮЦК  2.3 тэрбум
4  MONG Монгол секюритиз ҮЦК 541.9 сая
5 GATR  Гацуурт трейд ҮЦК   507.3 сая
 
Хувьцааны арилжаа:

“Э-Транс ложистик” ХК-ийн 5.0 сая ширхэг хувьцаа 501.2 сая төгрөгөөр, “22-р бааз” ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцаа 270.3 сая төгрөгөөр, “АПУ” ХК-ийн 17.7 мянган ширхэг хувьцаа 64.2 сая төгрөгөөр, “Материал Импекс” ХК-ийн 2.8 мянган ширхэг хувьцаа 43.4 сая төгрөгөөр, “Баялаг налайх” ХК-ийн 60.9 мянган ширхэг хувьцаа 40.9 сая төгрөгөөр тус тус идэвхтэй арилжигдсан байна. 
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

  Үнэт цаасны нэр  Үнийн дүн /сая төгрөгөөр/ 
1  EIT “Э-Транс ложистик” ХК 501.2 
2  AHH “22-р бааз” ХК   270.3
3  APU “АПУ” ХК  64.2 
4 MIE  “Материал Импекс”   43.4
5  BNB “Баялаг налайх”  40.9 

Багцын арилжаа: 

Тайлант хугацаанд 5 удаа багцын арилжаа явагдаж, нийт 6.5 сая ширхэг хувьцааг 824.3 сая төгрөгөөр арилжсан байна.


Засгийн газрын үнэт цаасны арилжаа:
 
Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12,28,52 долоо хоногийн хугацаатай нийт 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 сая төгрөгөөр арилжсан байна. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

  Компанийн нэр  Үнийн дүн 
1  TNGR  Тэнгэр капитал ҮЦК 19.9 тэрбум 
2 GLMT  Голомт секюритиз ҮЦК  3.4 тэрбум 
3 BDSC  БиДиСек ҮЦК  1.1 тэрбум 
4 GATR  Гацуурт трейд ҮЦК   0.5 тэрбум
5 TDB   ТиДиБи Капитал ҮЦК  0.4 тэрбум 
 
Үнэт цаасны ханш:

Нийт 66 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 21 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

MSE ALL индекс:

MSE ALL индекс 989.95 нэгж байгаа нь албан ёсоор тооцож эхэлсэнээс 10.05 нэгжээр буюу 1.01 хувиар буурсан байна.

MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 1,000.00 нэгж, доод үзүүлэлт нь 984.53 нэгж, дундаж үзүүлэлт 991.62 нэгж байлаа. 

Зах зээлийн үнэлгээ:

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шарын гол, Говь, Багануур, Шивээ овоо, УБ-БҮК, Монгол секьюритис, БиДиСек, Монголын цахилгаан холбоо, Сүү зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 365.4 тэрбум төгрөг болж өмнөх сараас 12.9 тэрбум төгрөгөөр буюу 0.94 хувиар буурсан байна
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ