• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ТУЗ-ИЙН ШИЙДВЭР

2012-02-29 00:00:00

“МХБ” ХК-ийн ТУЗ-ийн хурал 2012 оны 02-р сарын 17-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:

• “Голомт секюритиз” ХХК, “Сикап” ХХК-иудыг МХБ-ийн гишүүнээр элсүүлэх,

• Үнэт цаасны элсэлтийн хураамжийг зөвхөн нэг удаа тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1%-иар тогтоох ба хамгийн доод хэмжээ нь 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, дээд хэмжээ нь 240,000,000 /хоёр зуун дөчин сая/ төгрөг байхаар тооцох,

• Бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.005%-иар тогтоон жил бүр авах ба хамгийн дээд хэмжээ нь 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг, доод хэмжээ нь 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг байхаар тооцох.

• Үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх

• Гишүүнчлэлийн журмын дагуу гишүүнээр элсүүлэх хураамж болон гишүүнчлэлийн жилийн хураамжинд өөрчлөлтүүдийг орууллаа. Бүртгэлийн шинэ журмыг энд   дарж үзнэ үү.