• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

4 САРД ӨДӨРТ ДУНДЖААР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015-05-04 09:33:05
4 дүгээр сард нийт 22 удаагийн арилжааг зохион байгуулж, 65 компанийн 553.8 мянган ширхэг хувьцааг 298.9 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа зохион байгуулж, 570.1 мянган ширхэг үнэт цаасыг 55.1 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 55 ширхэг үнэт цаасыг 5.4 сая төгрөгөөр арилжиж, нийт 55.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.

ИДЭВХТЭЙ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

  ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/ 
1 TNGR  "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК 39.5 тэрбум
2 ARD "Ард Капитал групп ҮЦК" ХХК 10.0 тэрбум
3 BDSC "БиДиСек ҮЦК" ХК 2.7 тэрбум
4 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК 2.6 тэрбум
5 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК  170.6 сая
 
Хувьцааны арилжаа:

“АПУ” ХК-ийн 25.1 мянган ширхэг хувьцаа 88.5 сая төгрөгөөр, “Гонир” ХК-ийн 160.3 мянган ширхэг хувьцаа 25.6 сая төгрөгөөр, “Талх чихэр” ХК-ийн 859 ширхэг хувьцаа 15.6 сая төгрөгөөр, “Гермес центр” ХК-ийн 102.7 мянган ширхэг хувьцаа 13.3 сая төгрөгөөр, “Говь” ХК-ийн 1.8 мянган ширхэг хувьцаа 13.2 сая төгрөгөөр тус тус идэвхтэй арилжигдсан байна. 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

  Үнэт цаасны нэр Үнийн дүн /сая төгрөгөөр/
1 APU “АПУ” ХК 88.5 
2 GNR “ГОНИР” ХК 25.6
3 TCK “ТАЛХ ЧИХЭР” ХК 15.6
4 HRM “ГЕРМЕС ЦЕНТР” ХК 13.3
5 GOV “ГОВЬ” ХК 13.2

Багцын арилжаа: 

Тайлант хугацаанд 1 удаа багцын арилжаа явагдаж, 160.3 мянган ширхэг хувьцааг 25.6 сая төгрөгөөр арилжсан байна.

Засгийн газрын үнэт цаасны арилжаа:
 
Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12, 28, 52 долоо хоног болон 3, 5 жилийн хугацаатай нийт 570.1 мянган ширхэг үнэт цаасыг 55.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 55 ширхэг үнэт цаасыг 5.4 сая төгрөгөөр арилжсан байна. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

  Компанийн нэр  Үнийн дүн 
1 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 39.5 тэрбум
2 ARD "Ард Капитал групп ҮЦК" ХХК 9.9 тэрбум
3 BDSC "БиДиСек ҮЦК" ХК 2.6 тэрбум
4 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК 2.5 тэрбум
5 ALTN "Алтан хоромсог ҮЦК" ХХК 0.1 тэрбум
 
Үнэт цаасны ханш:

Нийт 65 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 12 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

MSE ALL индекс:

MSE ALL индекс 951.97 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 6.4 нэгжээр буюу 0.66 хувиар буурсан байна.

MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 977.62 нэгж, доод үзүүлэлт нь 940.49 нэгж, дундаж үзүүлэлт 956.55 нэгж байлаа. 

Зах зээлийн үнэлгээ:

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шивээ овоо, Говь, Багануур, Шарын гол, Монгол секьюритис, УБ-БҮК, Сүү, Монголын цахилгаан холбоо, БиДиСек зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 281.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 29.5 тэрбум төгрөгөөр буюу 2.25 хувиар буурсан байна.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ