Монголын хөрөнгийн бирж нь хөрөнгө оруулагчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон талт ажлуудыг хийдэг билээ.
Энэ удаа Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдэд үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн 2015 оны 1 дүгээр улирлын тайлан, арилжаанд хэрхэн оролцох, жижиг дунд бизнес эрхлэгчид хэрхэн үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох талаар сургалт зохион байгуулж, цаашид хөрөнгө оруулагчдад хэрхэн зөв, бодит мэдээллийг шуурхай түгээх талаар харилцан ярилцлаа.
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ