Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн үйлчилгээний өмнөх оны болон 2015 оны 2-р улирлын хөлсөө хуваарийн дагуу бүрэн төлөөгүй нэр бүхий 12 үнэт цаасны компанийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түр хязгаарласан билээ.
"Монгол секюритиес ҮЦК" ХК, "Бумбат-Алтай ҮЦК" ХХК, "Зэт жи би ҮЦК" ХХК-иуд гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний хөлсөө төлсөн тул 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ