• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47597.34

( 147.88 0.31% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47597.34 147.88
MSE A Индекс 17547.13 68.16
MSE B Индекс 14224.28 97.3

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-10 17:14:02

Энэ өдөр нийт 131,644,386,266 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-04-10 12:40:42

Та энэхүү холбоосоор бүртгэл үүсгэснээр “Монголын хөрөнгийн бирж ХК-иас зохион байгуулах сургалтад (төлбөргүй) хамрагдах боломж бүрдэнэ.

"ДАРХАН НЭХИЙ" ХК НЬ ОХИН КОМПАНИУДДАА ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭГЭЭР ХУВЬЦААГАА ЭЗЭМШҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-04-10 11:53:02

"Компанийн хувьцаа нэмж авах тухай" 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 24/46 тоот тогтоол шийдвэрийг дэмжин баталсан байна.

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 115 ХУВЬД ХҮРЛЭЭ

2017-11-08 14:42:24

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь нийт хувьцааны 38,86%-ийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа билээ. Өчигдрийн байдлаар буюу 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт захиалга нь 79%-д хүрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 443 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийтдээ 15.5 сая ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга ирснээр, захиалгын хэмжээ 115 хувьд хүрлээ.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нийт худалдах тоо ширхгээс давсан тул дараах нөхцөлүүдээр хуваарилна. Үүнд:

1.   50.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, 50.0 сая төгрөгөөс дээш давсан дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

2.   50.0 сая төгрөг хүртэл захиалгуудын дүн нь нийт татах үнийн дүнгээс давсан тохиолдолд 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг бүрэн биелүүлж, 1.0 сая төгрөгөөс дээш дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

3.   Хөрөнгө оруулагч захиалгаа 2 ба түүнээс дээш удаа хувааж өгсөн эсвэл 2 ба түүнээс дээш тооны үнэт цаасны компаниар дамжуулан захиалга оруулсан тохиолдолд захиалгыг нэгтгэж нийлбэр дүнгээр тооцно.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгыг 11 дүгээр сарын 10-ны өдөр хаана.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ