Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
- “Ээрмэл” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
- “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
- “Орхонбулаг” ХК , “Монсав” ХК -иудын үнэт цаасыг бүртгэлээс хасав.
- “Сэлэнгэ түмэн” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- “Гэгээн секюритиз” ХХК , “Өү Си Би” ХХК , “Марс капитал” ХХК , “Орчлон-Оюу” ХХК , “Глобаль траст секьюритис” ХХК , “Трейшурь капитал” ХХК , “Юу Би Би Ди” ХХК , “Соёмбо инвестмент” ХХК , “Чоно капитал” ХХК , “Зууны гарц секьюритиес” ХХК , “Скайхан капитал” ХХК , “Эм Эн Эс Ти Ти” ХХК -иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
- “Санхүүгийн хөгжил инвест” ХХК -ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ