“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Японы Сингапур дахь “Nomura” хөрөнгө оруулалтын менежментийн компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Daewoo securities” компанийн удирдлагуудыг хүлээн авч, уулзлаа. Тус уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдал, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцлоо.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ