-Та Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байна. Таныг хаана боловсрол эзэмшиж, өмнө нь ямар ажил эрхэлж байсныг мэдэхгүй хүмүүс сонирхож байгаа байх.
-Би 1995 онд нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай арван нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын их сургуулийг санхүүч мэргэжлээр бакалавр, Их Британийн Ливерпүүлийн их сургуульд олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2002 онд Сангийн яаманд мэргэжилтнээр ажилд орсноор миний ажлын гараа эхэлсэн юм. 10 гаруй жил энэ байгууллагын тогоонд чанагдаж, төрийн жинхэнэ албанд зүтгэж ирлээ. Мөн 2011 онд дипломат тусгай албанд томилогдож Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайдын яаманд санх үү, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцан ажилласан. Энэ боломжийг ашиглаад зарим хүний эргэлзээг тайлах нь зүйтэй гэж бодож байна. Хөрөнгийн бирж дотор ч энэ эргэлзээ байна.
2002 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс хойш би аливаа улс төрийн хүчин, намын ажилтай ойр байгаагүй ээ. Сангийн яамны ажлын арга барил, шаардлага нь ч энэ юм. Сангийн зургаан сайдын удирдлага дор өөрийн хариуцсан ажлаа хуулийн хүрээнд хийж гүйцэтгээд л явж ирлээ. Тухайлбал, Ч.Улаан сайдын үед Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоо, Н.Алтанхуяг сайдын үед Засгийн газрын санхүүгийн удирдлага, мэдээллийн систем, С.Баярцогт сайдын үед өрийн удирдлагын стратеги, гадаад улстай хийх өрийн хэлэлцээ зэрэг асуудлыг хариуцан мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг л зорьж ажиллаж байсан.
-Монголын хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн тодорхойлох вэ? Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн байдал одоо ямар байна вэ? Хэр ашигтай ажиллаж байна?
-Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Mongolia Business Summit” олон улсын хурлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөрөнгийн бирж бол “онигооны эзэн” гэж дүгнэсэн. Энэ нь гашуун боловч бодитой дүгнэлт. Намайг ажлаа хүлээн авсны маргааш биржийн арилжаа дөнгөж зургаан сая төгрөг, үүнээс авах бидний хураамж 50 мянган төгрөг байсан. Өдөрт 50 мянган төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж Монголд ер нь байна уу. Тэгэхээр Хөрөнгийн биржийн, үүнээсээ улбаалаад хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал маш хүнд байна. Шуудхан хэлэхэд, үйл ажиллагаа нь маш их доголдож, системийн эрсдэлд орсон гэж болно.
-2011 онд Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй нийт 14 сая ам.долларын үнийн дүн бүхий Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэд манай Хөр өнгийн биржийг дэлхийн жишигт хөтлөн аваачихаа амлаж байсан. Гэтэл энэ гэрээ амжилтгүй хэрэгжсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-2011 онд Монгол Улсын Засгийн газрын зүгээс Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготой “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-г Лондоны Хөрөнгийн биржтэй байгуулсан. Энэхүү мэдээг сонсоод иргэнийхээ хувьд ч маш их олзуурхаж байлаа. Дэлхийд алдартай бирж манайхтай стратегийн түншийн хэмжээнд хамтран ажиллана гэдэг нь бидэнд маш том боломжийг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Гэтэл өнөөдөр дүгнэж үзэхэд бид маш том боломжийг алджээ.
-Юун дээр алдсан бэ?
-Энэ хамтын ажиллагааны үндсэн зорилго бол Монголын хөрөнгийн зах зээлд хууль эрх зүйн болон бүтцийн шинэчлэл хийснээр олон улсын хөрөнгийн зах зээл дэх манай нэр хүнд болон итгэлийг нэмэгдүүлэх, ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгийн зах зээлд чөлөөтэй нэвтэрч шаардлагатай санхүүжилтээ босгодог болох, мөн гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын хөр өнгийн зах зээл дэх оролцоо, сонирхлыг идэвхжүүлэх байсан. Бусад нь бол жижиг асуудлууд. Гэтэл өнгөрсөн гурван жилийг Лондоны хөр өнгийн биржээс нийлүүлсэн “Millennium IT” программ хангамжийн тухай хэрүүлээс хэтэрч чадалгүй өнгөрөөсөн. Маш харамсалтай. Энэ хэрүүлийн үр дагавар нь хэдэн тэрбум ам.доллараар илэрхийлэгдэнэ. Гэхдээ бидний боломж бүр алга болчихоогүй байна. Үндсэн зорилтыг биелүүлэхийн төлөө мэргэжлийн түвшинд маш хурдтай ажиллаж үр дүнд хүрнэ гэж бодож байгаа.
-Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд таны хийх хамгийн эхний алхам юу байх вэ?
-Юуны өмнө “Millennium IT” программ хангамжтай холбоотой асуудлуудыг ойрын хугацаанд, тодруулбал, 1-2 сарын дотор шийднэ. Үүнийг том асуудал гэж харахгүй байна. Сангийн яаманд үүнээс хэд дахин том программ хангамж ажилладаг. Өнөөдрийн байдлаар, бүх яам болон 21 аймаг, ихэнх сум Сангийн яамтай онлайн байдлаар холбогдож төлбөр тооцоо, тайлан бүртгэлээ хийгээд явж байна. Монгол банкны программ хангамж ч нүсэр том, мэдээллийн технологийн баг нь ч чадварлаг залуус байдаг. Арилжааны банкуудын IT ч сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаа. Бараг дэлхийд дээгүүр орох байх. Тэгэхээр бидэнд туршлага байна, арга барилаа жаахан өөрчилж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж чадвал Хөрөнгийн биржийн программ хангамжтай холбоотой асуудлуудыг даруй шийдэх боломжтой юм. Одоо бол ингэж ажиллахаас ч өөр арга алга. Төрийн тэргүүнээрээ “онигооны эзэн” гэж дуудуулж байгаа байгууллага, салбар маань бүр устаж алга болох эрсдэлтэй юм, дахин хугацаа алдвал. Дээр нь Лондоны хөрөнгийн бирж болон Сингапурын хөрөнгийн биржид ашиглагдаж буй программ хангамж манай шаардлагыг хангахгүй байна гэдэг нь боломжг үй юм. Тэгэхээр энэ асуудлаа даруй шийдэх шаардлагатай. Сая миний дурдсан ажил бол том ажил биш шүү дээ. 2011 онд гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор л хийж гүйцэтгэх байсан юм. Ямар ч гаднын хөрөнгө оруулагч Монголын хөрөнгийн бирж шинэ програм хангамжтай боллоо гэсэн үндэслэлээр хөр өнгө оруулах шийдвэр гаргахгүй ээ. Харин хууль эрх зүйн орчин нь хэр өөрчлөгдөв, ямар шинэ бүтээгдэхүүн нэмэгдэв, эрсдэлээ зохистой удирдах ямар боломж байна гэдгээр л шийдвэр гаргана. Тэгэхээр бидний зүгээс яг энэ чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Монголын Хөрөнгийн биржид яагаад шинэ IPO хийгдэхгүй байна вэ? Хоёр жил орчим хугацаанд завсарласны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард “Мерекс” компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжсан. Шинэ “бараа, бүтээгдэхүүн” бий болгохын тулд та ямар оролдлогууд хийх вэ?
-Үнэхээр хөрөнгийн зах зээлээ дэлхийн хэмжээнд хүргэе гэж байгаа бол бид өөрсдөө дэлхийн хэмжээнд сэтгэх шаардлагатай. Хэн ч бидэнд бэлэн хоол бэлдэж өгөхгүй. Надад боломжтой санагдаж байгаа хоёр бүтээгдэх үүн байна. Мэдээж эдгээр нь манай эдийн засгийн суурь бүтэцтэй нийцэж байгаа. Энэ нь бараа бүтээгдэхүүний болон валютын фьючерс зах зээл юм. Одоо судалгааны шатан дээрээ явж байна. Ойрын үед энэ талаарх судалгаа тайланг дуусгаж холбогдох байгууллагуудад нь танилцуулна. Монголын хөрөнгийн зах зээлийг огцом өсгөнө гэсэн дүр зураг харагдаж байгаа. Үүнд итгэлтэй байна.
-Үе үеийн гүйцэтгэх захирлууд мэдээж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой байдаг. Хуулийг шинэчилж, техник технологийн шинэчлэл ч хийсэн. Гэтэл Хөр өнгийн бирж дэлхийн жишигт хүрээгүй л байна. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?
-Санхүү, хөрөнгө оруулалтын салбар нь мэргэжлийн салбар, мэдээж маш их хэмжээний тооцоо судалгаа, шинжилгээ шаарддаг. Гэхдээ энэ салбарын бас нэгэн өвөрмөц онцлог нь хүмүүсийн цэвэр итгэлцэл дээр суурилдаг. Нэр хүндийн асуудал маш чухал. Гэтэл хөрөнгийн зах зээлийн механизмыг хэрэгж үүлэгч байгууллагууд нь дотроо үл ойлголцсон, буруушаасан, нэгнээсээ алдаа мадаг хайсан байдалтай байвал хэн бидэнд итгэх вэ? Гаднынхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчид ч бидэнд итгэхгүй. Тиймээс бидний зорьж буй ажил бол энэ “тулга тойрсон” хэрүүлээ больё, томоор сэтгэж зах зээлээ хөгжүүлье, шинэ бүтээгдэхүүн санаачилъя, үүнийгээ хөрөнгө оруулагчдад таниулж сурталчилъя гэсэн байдлаар ойрын ажлын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Маш хурдтай ажиллана. Энэ хурдыг гүйцэхгүй нэгнээ чирч явна, үнэхээр хоцорч байгааг нь орхиод явахаас аргагүй. Хойш нь хангалттай татлаа. Бидэнд боломжууд зөндөө байна. Газар зүйн байршил, эдийн засгийн бүтэц, байгалийн нөөц баялгаа хөрөнгийн зах зээлтэйгээ зөв уяж чадвал 10 жилийн дотор бид дэлхийн хэмжээний санхүүгийн төв болох боломжтой. Хонконгийн зах зээлээс ч илүү эрэлттэй халуун цэг болох бүрэн боломж бидний гарт байна.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ