Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс 2014 оны эхний хагас жилийн байдлаар дээд үзүүлэлт 17153.80 нэгж, дундаж үзүүлэлт 15903.99 нэгж, доод үзүүлэлт 14686.48 нэгжтэй байсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1125.53 нэгжээр буюу 7.84 хувиар өсч, 15488.80 нэгж болсон байна.
ТОП-20 индексийн сагсанд багтаж буй Талх чихэр/62.50%/, Говь/57.0%/, Монголын цахилгаан холбоо/44.70%/, УИД/40.0%/, Сүү/37.50%/, Таван толгой/37.0%/, Силикат/21.62%/ зэрэг хувьцаат компаниудын үнэт цаасны ханш өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа нь индексийн үзүүлэлтэд ихээхэн нөлөөлжээ.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ