Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 248 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 50.2, 57 дугаар заалт, “Түшиг-Уул” (MSE:TUS) ХК-ийн 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 14/11 тоот “Хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” албан хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот тушаалаар тус компанийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 434,577 ширхэг хувьцааг нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,345,770 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ