Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна.
2014 оны 07 дугаар сарын 22-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 19 хувьцаат компани тайлангаа ирүүлж, тайлангийн ирц 7.7 хувьтай байна.
Иймд хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниуд дээрх заасан хугацаанд 2014 оны II улирлын санхүүгийн тайлангаа ирүүлнэ үү.