Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 20,132 ширхэг хувьцаа арилжигдаж, 12,304,388.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 18,939 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,611,012.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 1,193 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,693,376.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,996.01 нэгж буюу 0.59%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 996,03 нэгж болж 0.01 %-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ