“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.
“Бумбат алтай” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 130 тоот тушаалаар арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ