Мэдээ мэдээлэл
НАМРЫН СУРГАЛТ ЭХЭЛНЭ
2011-09-08 00:00:00
Монголын Хөрөнгийн Биржийн дэргэдэх сургалтын төв нь 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, ард иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг 50 гаруй удаа зохион байгуулсан билээ.
Өнгөрсөн хугацаанд тус сургалтыг 1400 гаруй хүн суралцаж төгссөн бөгөөд төгсөгчдөөс энэхүү зах зээлд ажиллан үндэсний мэргэжилтнүүдийн тоог нэмсэн нь цөөнгүй билээ. Тэгвэл энэ намрын хамгийн анхны сургалт 2011.09.14-ний өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл явагдаж байна. Сургалттай холбоотой мэдээллийг 313747 дугаарын утаснаас авч болох бөгөөд манай цахим хуудасны “сургалт” гэсэн хэсэгт хандан бүртгүүлж болно.
Тус сургалтанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээрээ зөвлөгөө авах боломжийг олгодог байна.