Монголын Хөрөнгийн бирж нь 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандарт, практикийг нэвтрүүлснээр Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний бирж болгон хөгжүүлэх зорилт тавин ажилласан. 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Лондон хотноо зохион байгуулагдах “Монголын хөрөнгийн зах зээл” арга хэмжээний үеэр хоёр тал өмнө нь эхлүүлсэн стратегийн хамтын ажиллагааг дахин 3 жилээр сунгах гэрээг байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжийн дагуу дээрх гэрээнд Сангийн сайд Ч. Улаан болон “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нар гарын үсэг зурна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ