• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2015-02-04 10:15:29
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 1 дүгээр сард 21 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 33.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжлаа. Өдрийн дундаж арилжаа 1.6 тэрбум төгрөг байлаа.
 
Хувьцааны арилжаа:
Нийт 62 хувьцаат компанийн 5.4 сая ширхэг хувьцааг 959.9 сая төгрөгөөр арилжсан ба багцын арилжаагаар нийт 4.2 сая ширхэг хувьцааг 480.9 сая төгрөгөөр арилжсан нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 50.1 хувь байна.
 

 
 
ЗГЖҮЦ-ны арилжаа:
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн 3 удаагийн арилжаагаар нийт 336.1 мянган ширхэг үнэт цаасыг 32.5 тэрбум төгрөгөөр арилжсан бөгөөд энэ нь нийт арилжааны 97.1 хувь байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 673 ширхэг үнэт цаасыг 67.3 сая төгрөгөөр арилжсан байна.
 

 
2015 оны 1-р сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 378.4 тэрбум төгрөг болсон ба ТОП-20 индекс 14,290.63 нэгж болсон байна. 
 
Монголын хөрөнгийн биржийн гишүүн 62 үнэт цаасны компаниас 31 үнэт цаасны компани үнэт цаасны арилжаанд оролцсон байна. Хувьцааны арилжаанд хамгийн өндөр дүнтэй арилжаа хийсэн үнэт цаасны компаниар  "БиДиСек ҮЦК" ХК, Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар "Тэнгэр Капитал ҮЦК"ХХК нь тус тус тодорсон байна.
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ