“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар компанийн үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 2015 оны бизнес төлөвлөгөө болон байгууллагын бүтцийг шинэчлэн баталсан.
Батлагдсан бүтцийн хүрээнд Гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 36 тоот тушаалаар Арилжаа, хяналтын албаны захирлаар М.Энхтуяа, Стратеги, зах зээлийн хөгжлийн албаны захирлаар Б.Чингүүнжав, Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирлаар Ж.Мягмарсүрэн, Мэдээллийн технологийн албаны захирлаар З.Батгэрэл, Санхүү төлөвлөлтийн албаны захирлаар Г.Цэвээндорж, Захиргааны албаны захирлаар Ж.Нарантуяа нарыг тус тус томиллоо.
Шинэ бүтцээр Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирал зэрэг орон тоонууд хасагдаж нийт 45 хүний батлагдсан орон тоотойгоор 2015 онд ажиллана.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ