Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 22,316 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Энэ өдөр “II” ангилалд 15 компанийн 14,466 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 1 компанийн нийт 7,850 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
MSE ALL индекс 984.57 нэгж болж 0.08%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ