Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 9 дүгээр хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоосон байна.
Үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор тус зах зээлийн зарим үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлжээ. Үүнд:
- Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо 10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг;
- “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг;
- Андеррайтерийн үйлчилгээний жил бүр тогтмол төлж байсан 2 сая төгрөгийн хураамжийг тус тус 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар чөлөөлжээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Мартетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ