Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 16 хувьцаат компанийн 23,348 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 15.185%-ийн хүүтэй, 337,511 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 33,771,029,701.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 973.65 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.11%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ